Хүлэгдсэн сүүдэр
Хэлээд өнгөрсөн салхины шившээнд Хүслийг минь аргадах мөрөөдөл биелэнэ Хуудас бүр дээр өөрийгөө тодотгон Харанхуй дундаас сүүдрээ нь олж чадахгүй нь Хүсэх тусам бодол толгой дотор эргэлдэнэ Харахгүй гэж хэлээд цаад талдаа урвах Хэн нэгэн сохорсон байхад хамаагүй нийгэм гэж Хүний тавиланг бичгийн ширээний цаанаас шийднэ Сөхөрсөн үнэн турхирсан шүлс шиг дор үзэлтэй Сүмийн үүдэнд бурхан байсан ч үл ширтэнэ Самгардсан юм шиг цочиж сэрсэн хүнээс Сунс харсан гэж хэлэхийг хэн ч эс тооно Завхарсан соёлыг эргүүлж чадахгүй тэр үед Зүү оромгүй найзуудыг галд шатаах шиг болдог Зэвэнд элэгдсэн зүрхний нүх сүв бүрээс Зааглаж боломгүй сэтгэлийн гүнд төөрөх шиг бодогдоно Зөрөлдсөн үүлсийн гунигт царай Дээрээс минь үйрэлдэн бороо асгарна Залхсан юм шиг нар уулын цаад руу тонгойж Дүрэлзэн асах нарны элч дулаанд согтоно Хүний тавилан гэж үнэхээр уйтай Зуурдын хорвоод ирсэн цагийн байдал учигтай Хээрийн цэцэгс наранд элэгдэж Хүслээр болдоггүй тавилан сүүдэрт дарагдана Хагацлын хүсэл гандсан навчнынх нь дэлбээ Хөмөргөлсөн гал руу чирэгдсэн Хүүхдийн хүсэл шиг хурцлагдах сохор нулимс. 2021 9.17 нд Б.Ням-очир
Poetry Books 50% Off
Bestselling collections from top poets
