Бодлын зураас
Хичээсэн өдрүүд бүхэн Хормын дотор л замхарна Уйлаад суухад минь Ухаан цэцэн ээж Шиг минь тосоод авах хүн даанч байсангүй дээ Оюутан боллоо гэж Ойчин үсрэн баярлан Явсан хэдий ч даанч Төсөөлсөн шиг байсангүй Тал мэт дөлгөөн Аав шиг минь ухааруулж эрхлүүлэх хүн байсангүй дээ Өнгөт орчлонг өөрийнхөө Өөдөсхөн нүдээрээ харж Яваа охин чинь Яргуй цэцэг шиг Дэлбээлэн ургаж л явна Нүүгээд явах элс шиг Нэг л мэдэхэд өнгөрөх Зургаан жилийг хичээл Зүтгэл итгэл найдвараар аа Давна аа би Давахгүй даваа бүхэн Дараа нь надад бэлэг Мэт болж ирнэ Уучлан энэрэх ижий Аав хоёр минь Ургаа мод шиг Охин үрээ хүлээж л Суугаа даа...
Ad
Poetry Books 50% Off
Bestselling collections from top poets
Shop Now →
